“Bloomberg”: Хятадын Монголоос импортлосон нүүрс өнгөрсөн оны мөн үеийнхээс хоёр дахин өсжээ

0

Гангийн үйлдвэрүүд шатахууны хомсдолыг нөхөх гэж оролдсон тул Хятад өнгөрсөн сард хөрш  Монголоос их хэмжээний нүүрс худалдан авчээ. Гаалийн мэдээлснээр, арваннэгдүгээр сард нийлүүлэлт 7.9 сая тоннд хүрч, өмнөх оныхоос хоёр дахин өссөн нь Хятадын энэ сарын нийт импортын  дээд амжилтыг тогтоосон байна. Уурхайн зогсолт, аюулгүй байдлын хяналт шалгалтын улмаас Хятадын үйлдвэрлэлд нөлөөлсөний дараа Монголын тээвэрлэлтийн дөрөвний гурав орчим нь ган хайлуулах зориулалттай сайн чанарын коксжих нүүрс эзэлжээ. 2023 онд Монгол Улсаас БНХАУ-д экспортолсон нүүрсний хэмжээ өнгөрсөн оныхоос хоёр дахин өсөөд зогсохгүй тус улсын нүүрсний зах зээлд эзлэх хувь нь 36 хувиас 52 хувь болж нэмэгдсэн байна. Хэдийгээр Олон улсад нүүрсний үнэ цар тахлын өмнөх үеийн түвшнээс давсан байхад Монгол Улсаас БНХАУ-д нийлүүлэх нүүрсний үнэ бусад өрсөлдөгч орнуудынхаас доогуур хэвээр байгааг Дэлхийн банкнаас гаргасан Монгол Улсын эдийн засгийн тойм тайланд онцолжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *