“Самурай“ бондын 30 тэрбум иенийг төлж, “Өрийн дэвтэр“-т гарын үсэг зурна
Монгол Улсын Засгийн газрын баталгаатай “Самурай” бондын өр болох 30 тэрбум иенийн төлбөрийг өнөөдөр /2023.12.25/ төлөх хуваарьтай. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан өнгөрсөн сард мэдээлж байсан юм.
Тэгвэл өнөөдөр Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой “өрийн дэвтэр”-т гарын үсэг зурж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад хандаж мэдэгдэл хийхээр болжээ. Мөн Сангийн сайд Б.Жавхлан, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нар оролцох юм байна.