Гал түймэрт өртөж 8 иргэн амиа алдлаа

0

2023 он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн улмаас 8 хүн амиа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгдээд байна. Тухайлбал, өчигдөр /2023.02.16/ Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 13:45 цагт ирүүлснээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүнийг очиход 10х6 метрийн хэмжээтэй байшингийн хана тааз, дотор эд хогшил шатаж байсныг унтраасан. Уг гал түймэрт өртөж 75 настай, эрэгтэй, 54 настай эмэгтэй нас барсан байсныг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч ажиллалаа.

Сүүлийн өдрүүдэд ирж буй гал түймрийн дуудлага мэдээллийн дийлэнх хувийг гэр хорооллын айлын байшин, гэр, хогийн сувагт гарсан гал түймрийн дуудлага эзэлж байгаа нь иргэд эрүүл мэнд, амиараа хохирох эрсдэлийг дагуулсаар байна.

Иймд дараах зөвлөмжийг хүргэж байна.

✅Гэмтэлтэй болон зориулалтын бус цахилгаан утас ашиглахгүй байх,
✅Цахилгаан залгуур/уртасгагч/-т нэг дор олон буюу цахилгаан хэрэгсэл залгаж ачааллыг хэтрүүлэхгүй байх,
✅Цахилгаан хэрэгслийг залгаатай удаан хугацаагаар орхихгүй байх,
✅Харилцан адилгүй голчтой /зэс, хөнгөн цагаан/ цахилгаан дамжуулах утсыг холбож хэрэглэхгүй байх,
✅Яндангийн цонолт, халалтаас урьдчилан сэргийлэх,
✅Үнс нурмаа ил задгай асгахгүй байх,
✅Гэмтэлтэй пийшин зуух ашиглахгүй байх,
✅Пийшин, зуухны галлагааг хэтрүүлэхгүй байхыг анхааруулж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *