Австралийн бүжгийн аварга шалгаруулах тэмцээнд монгол охин 2-р байр эзэлжээ

0

Австрали Улсын Квийнсланд мужийн Брисбань хотод сурч амьдардаг Бат-Эрдэнийн Энххүслэн саяхан болж өндөрлөсөн Австралийн бүжгийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцон дэд байр эзэлжээ.

Бүжгийн спортын олон улсын хэмжээний мастер цолтой тэрбээр анх 2016 онд Master dance бүжгийн клубд элсэн орж Содмягмар болон Анхбаяр багш нарын шавь болсон түүхтэй.

Өмнө нь 13 насандаа Австралийн бүжгийн аварга шалгаруулах тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд амжилттай оролцож байжээ. 2022 онд 16 насандаа бүжгийн спортын латин формашин төрлөөр ХБНГУ-д зохиогдсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд н.Онондарь, н.Батсайхан багш нарын удирдлага дор монголын бүжгийн спортын холбооны гишүүн Стар дансе хамтлагийн тамирчнаар оролцон шагналт 4-р байрт шалгарсан амжилтыг үзүүлж байжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *