УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “албан айлчлалаар гадаад явна” гэсэн шалттаанаар өөрт тавьсан хилийн хоригоо өнөөдөр цуцлуулжээ
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан 3.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн
сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм
буруугийн шуух хурал өнөөдөр /2023.12.27/ 10:00 цагт эхэлсэн. Харин
шүүгдэгчдийн өмгөөлөгч шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасны дагуу
3.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох хурал ирэх нэгдүгээр сарын 18
/2024.01.18/-ны өдрийг хүртэл хойшилсон.
Тэгвэл тус шүүх хурлын үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарт тавьсан хилийн
хоригоо “албан айлчлалаар явна” гэсэн шалтгаанаар цуцлуулжээ.
Сонирхуулахад, Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан
Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан 3.Энхболд нарт эрх
мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн
22.1 дүгээр зүйлийн 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т
зааснаар яллах дүтнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан
шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.