Монгол нүүрс ассоциаци: Ирэх онд Монгол Улс БНХАУ-д 55-60 сая тонн нүүрс нийлүүлэх төлөвтэй

0

SXCoal: БНХАУ нүүрсний импортод ногдуулдаг татвараа ирэх онд сэргээж магадгүй

БНХАУ 100 сая гаруй тонн коксжих нүүрс импортлохоос 55-60 сая тонныг Монгол Улсаас авах төлөвтэй байна гэж “Монгол нүүрс ассоциаци” үзэж байна.

Тодруулбал: БНХАУ-ын эдийн засаг тогтвортой, эрчим хүчний нүүрсний эрэлт өсөлттэй харин коксжих нүүрсний эрэлт тогтвортой байна. 2024 онд БНХАУ-ын өр 10 орчим хувиар багасаж, экспорт нэмэгдэх төлөвтэй байгаа. Мөн Австралийн коксжих нүүрсний нийлүүлэлт өсөхгүй, гол нийлүүлэгч нь Монгол Улс болон ОХУ байхаар байна. Түүнчлэн эрчим хүчний нүүрсний эрэлт нэмэгдэх төлөвтэй бол коксжих нүүрсний эрэлт эхний улиралд өсөөд харьцангуй тогтворжих хандлагатай байна гэж үзжээ.

Монгол Улс ирэх онд 60 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн ч тодорхой эрсдэлүүд байсаар байгаа юм. Тухайлбал: БНХАУ нүүрсний импортод ногдуулдаг татвараа ирэх онд сэргээж магадгүй байгаа тул ОХУ, Монгол зэрэг тус улсын голлох нүүрс нийлүүлэгч орнуудын экспортын зардал нэмэгдэж болзошгүйг “SXCoal” мэдээллээ.

Импортын тарифыг сэргээвэл ОХУ, Монгол, Канад болон АНУ-аас БНХАУ-д нүүрс нийлүүлэхэд антрацит, коксжих нүүрс, хүрэн нүүрсэнд гурван хувийн татвар, эрчим хүчний нүүрсэнд 5-6 хувийн татвар ногдуулах юм.

Хэдийгээр Монголоос БНХАУ-д нийлүүлж буй нүүрсний хэмжээ хоёр дахин өсөж, зах зээлд эзлэх хувь нь ч нэмэгдсээр байгаа ч экспортолсон нүүрсний үнэ бусад өрсөлдөгч орнуудынхаас доогуур байгааг Дэлхийн банк тайландаа тодотгожээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *