ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД ХЭЛЬМУТ РУДОЛЬФ КУЛИТЦИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

0

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Хэльмут Рудольф Кулитцийг 2024 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч уулзав.

Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагаа Иж бүрэн түншлэлийн хүрээнд эрчимтэй өрнөж байгаад сэтгэл хангалуун буйгаа сайд Б.Батцэцэг илэрхийлж, сүүлийн жилүүдэд болсон хоёр талын олон чухал айлчлал, уулзалтуудын үр дүнг онцлов.

Тэрээр энэ онд тохиож буй хоёр орны дипломат харилцааны 50 жилийн ойг өргөн хүрээнд зохион байгуулж, дээд, өндөр түвшний харилцан айлчлал хэрэгжүүлэх, харилцааны түвшинг ахиулахыг чухалчилж байгаагаа мөн тэмдэглэв.

Элчин сайд К.Кулитц дипломат харилцааны түүхт ойн жил хоёр орны харилцаанд ахиц гаргахын төлөө идэвх чармайлттай ажиллахаа илэрхийлж, төлөвлөсөн олон чухал ажил, арга хэмжээг үр дүнтэй хамтран хэрэгжүүлэхээ онцоллоо.

Тэрээр Итгэмжлэх жуух бичгээ өнгөрсөн 8 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд барьсан бөгөөд 1992 оноос хойш ХБНГУ-аас Египет, Болгар, Австри, Конго, Нигер улсууд дахь Дипломат төлөөлөгчийн газарт, мөн Чад, Афганистан Улсад Элчин сайдаар ажиллаж байсан туршлагатай юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *