МАН-ынхны заль бүтэлгүйтэв

0

“Тэтгэвэр өвлөгддөг боллоо” гэх сүржин PR-аар нэлээн оноо авчихна гэж бодсон МАН-ынхны санаа шинэ он гаруут баригдаж бүтэлгүйтэв.

Учир нь, өнгөрсөн жил УИХ-аар Нийгмийн даатгалын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг батлахдаа тэтгэвэрт гарсан хоёр ахмадын нэг нь нас барсан тохиолдолд үлдсэнд нь тэтгэврийнх нь 20 хувийг өгдөг болохоор зохицуулалт тусгасан. Гэхдээ энэхүү заалт нь гэрлэлтээ баталгаажуулж, 20 жил хамтдаа амьдарсан ахмад настанд үйлчлэх төдийгүй хэрэгжих хугацааг 2028 оны нэгдүгээр сарын 1-нээр зааж өгсөн нь олон нийтийн дургүйцлийг төрүүлээд байна.

Уг нь энэхүү заалтын хэрэгжих хугацаан дээр УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг шүүмжлэлтэй хандаж, “Сонгуулиар санал авахын тулд арга заль зохиолоо гэх зүйл ярина шүү. Хөрөнгө, мөнгө нь болохгүй байгаа бол 2028 оны нэгдүгээр сарын 1-н гэх хугацаа тавих хэрэггүй. Тухайн үедээ шийдсэн нь зөв шүү” гэх санал хэлсэн ч олноороо хүч түрэн, төсөлд туссан хэлбэрээр нь баталсан. Харин дээрх хуулийн зохицуулалт энэ оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхлүүтээ шүүмжлэлийн бай болж, МАН-ынхны УИХ-ын сонгуулиар санал “зулгаах” гэсэн хурган заль нь бүтэлгүйтлээ гэж шуугиж байна.

Монголчуудын саналыг энэ мэт зүйлээр “худалдаж авна” гэж бодсон бол бүтэхгүй л болж…

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *