АН-д Х.Баттулгын гар, хөл хийж буй залуучууд “Хөрөнгө оруулалтын хууль”-ийг эсэргүүцэн шаардлага өгч эхэлжээ

0

“Улс төрөөс явж өгдөггүй, Монгол Улсыг хорлож дуусдаггүй” хүмүүсийн нэг нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга гээд хэлчихэд нэг их хилсдэхгүй байх. Тэрбээр, нарийн царигтай төмөр зам баривал хятадын танк орж ирнэ гэх ухуулга хийж, өдгөө манай улс Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд ЗХУ-ын стандарттай бүдүүн царигийн мухар төмөр замтай болоод буй. 

Мөн Х.Баттулга АН-ын дэд дарга, нийслэлийн намын хорооны даргад өөрийн хүмүүсээ дэвшүүлж, өдгөө тус намыг эдгээр хүмүүсээрээ дамжуулан удирдаж Л.Гантөмөрт ч шахалтыг үзүүлж эхэлсэн гэдэг. Тухайлбал,  тэрбээр АН-ын дэд дарга О.Алтангэрэл, П.Галиндэв, Т.Пүрэвхатан, Ш.Түвдэндорж гэсэн дөрвөн хүнийг санал болгож, тус албан тушаалд хүргэсэн гэдэг. Мөн Т.Батцогт гэх залууг нийслэлийн АН-ын даргад нэр дэвшүүлсэн бол, Б.Ган-очирыг тус намын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбооны тэргүүнд зүтгүүлсэн гэдэг.

Тэгвэл АН-д Х.Баттулгын гар, хөл болж буй эдгээр залуучууд Засгийн газраас өргөн барьсан “Хөрөнгө оруулалтын тухай хууль”-ийн төслийг эсэргүүцэж, намынхаа Улс төрийн зөвлөлд шаардлага өгч, хэвлэлийн хурал ч хийжээ. 

Тэд “Гадаадын иргэн монголд хөрөнгө оруулалт хийхдээ 100 мянган ам.доллар байршуулдаг байх хэрэгтэй” зэрэг шаардлагыг тавьж байгаа юм. Гэтэл хууль санаачлагчийн зүгээс “шинээр орж ирэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор гадаадын хөрөнгө оруулалттай ААН байгуулахад шаарддаг 100 мянган ам.долларын хязгаарлалтыг байхгүй болгосон” гэсэн тайлбарыг өгсөн.

Нөгөө талаар ФАТФ буюу Олон улсын санхүүгийн хориг хэрэгжүүлэх байгууллагын “саарал жагсаалт”-нд манай улсыг 2019 онд ороход арилжааны банканд түр данс нээх буюу 100 мянган ам.доллар байршуулах хуулийн зохицуулалт нөлөөлсөн байж болзошгүй байгаа. Харин өнөөдөр арилжааны банкнууд “түр данс” нээхээ бүр мөсөн зогсоосон тул гадаадын хөрөнгө оруулагчдад нэгэнт хэрэгжихгүй болсон түр дансанд 100 мянган ам.доллар байршуулах хуулийн зохицуулалт саад болж байх талтай байгаа юм. 

Эх сурвалж: Isee.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *