С.Бямбацогт: Ховд аймгийн Хөшөөтийн уурхайд яаралтай хуулийн байгууллагын шалгалт оруулж, стартегийн ордод авах ёстой

0

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Ховд аймгийн Хөшөөтийн уурхайд хуулийн байгууллага шалгалт оруулж, байгалийн баялгаа монголын төр, иргэд бүрэн мэдэж стратегийн ордод авах ёстой гэж байр сууриа илэрхийлсэн юм.

Тэрбээр, “Ховд аймгийн Хөшөөтийн уурхайг монголын төр стратегийн ордод авах ёстой. Одоо тус уурхайд БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Моэнко ХХК” үйл ажиллагаа явуулж байгаа. Хонконгийн хөрөнгийн биржээс мөнгө босгож орж ирэхдээ кокосын үйлдвэр, дулааны цахилгаан станц барина, монголын компаниудыг дэмжинэ гэх мэт маш олон зүйл амлаж байж орж ирсэн. Энэ мэт олон амлалтаас монголын компаниудыг дэмжих амлалтаас бусад нь хэрэгжихгүй байна.

Ханган нийлүүлэлтийг монголын компаниуд, тээврийг монголчууд тэр дундаа Ховдчууд хийж байна. Үүнээс бусад хүлээсэн үүргээ биелүүлэхгүй олон жил болж байна. Иймээс төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон тус уурхайг стратегийн ордод авч монголын төр 34 хувийг эзэмших хэрэгтэй байна. Монголчууд байгалийн баялгийг хүртэх эрхтэй гэсэн Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Мөн Хөшөөтөд хулгай, хуудуутай зүйл байгаа эсэхийг хуулийн байгууллага яаралтай, сайтар шалгамаар байна. Монголын төр, монголын ард түмэн баялагтаа эзэн баймаар байна. Баялгаа орон нутаг биш олон нийт мэддэг, төр мэддэг болох хэрэгтэй. Хөшөөтийг стратегийн ордод авах асуудлаар цаашид анхаарч ажиллана” гэсэн юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *