СУРВАЛЖИЛГА: Эрт илрүүлгийн үр дүн гарч, 1 сая өвчлөл илэрчээ

0

2022 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Монгол Улсын нийт хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах шийдвэрийг Засгийн газраас гарсан байдаг. Тэгвэл эрт илрүүлэг эхэлснээс хойш ойролцоогоор 1,3 сая иргэн хамрагдсан бол үүний үр дүн ямар байгаа талаар Ubn.mn сайт энэ удаагийн сурвалжилгаа бэлтгэн хүргэж байна.

2022 оны 05 сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 сарын 28-ны өдрийн байдлаар эрт илрүүлэг үзлэгт улсын хэмжээнд 1,298,710 хүн хамрагдсан нь нийт хамрагдвал зохих хүн амын 38.6 хувийг эзэлж байна.

Тэгвэл урьдчилан сэргийлэх Эрт илрүүлэг үзлэг оношлогоонд хамрагдсан иргэдийн дунд зонхилон тохиолдож буй өвчлөл болон бусад асуудлаар ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболдоос тодруулахад,

Эрт илрүүлэгт хамрагдсан нийт иргэдээс 1 сая өвчлөл илрүүлсэн байна

“Эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд хамрагдсан 1,3 сая иргэнээс 1 сая орчим өвчний сэжигтэй тохиолдлыг илрүүлж, дараагийн шатны эмнэлэгт шилжүүлж, өвчнийг эмчлэх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна. Мөн хамгийн их илэрсэн өвчлөл нь,

  • Нэгдүгээрт, Хоол боловсруулах замын эмгэг
  • Хоёрдугаарт, Дотоод шүүрэл тэжээлийн ба бодисын солилцооны эмгэгүүд
  • Гуравдугаарт, Шээс, бэлгийн тогтолцоо
  • Дөрөвдүгээрт, Зүрх судас
  • Тавдугаарт, Амьсгалын замын өвчлөлүүд зонхилж байна. Эдгээр өвчлөлүүд нийт илэрч буй өвчлөлийн 90 орчим хувийг эзэлж буй. Эрт илрүүлгээр авч буй асуумж, судалгаагаар эрт илрүүлэгт хамрагдсан насанд хүрэгчдийн 2 хүн тутмын 1 нь идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй. 4хүн тумын 1 нь жимс ногоог хэрэглэдэггүй гэсэн дүр зураг харагдсан. Мөн үзлэг шинжилгээнд хамрагдсан хүмүүсийн 36,6 хувь нь жингийн илүүдэлтэй байна гэсэн үр дүн гарч ирсэн.

Түүнчлэн хүүхдүүдийн хувьд 6-17 настай хүүхдүүдийн 86,6 хувь нь шүд цоорох өвчтэй байна. Энэ нь бүх өвчний эхлэл байгаа тул 2024-2027 оны хугацаанд “Шүд” арга хэмжээг авч ажиллахаар болсон. Дээр нь нийт өвчлөлийн 55,5 хувь нь тухайн хүний зан үйлтэй холбоотой тул иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлхээр ЭМЯ, БШУЯ, ХНХЯ, БТСЯ хамтарсан 2024-2027 оны арга хэмжээний төлөвлөгөөг хамтрах хэрэгжүүлэхээр болсон.

Эрт илрүүлэгт хамрагдсан иргэдийг насны ангилалаар авч үзвэл 18-30 насны иргэдийн хамрагдалт хангалттай бус байна. Үүнд дүгнэлт хийхэд эдгээр насныхан ЭМД хамрагдалт хангалтгүй мөн өөрийгөө эрүүл гэж үзэж байгаатай холбоотой байна” гэв.

Эрт илрүүлэг үзлэгт хамрагдсан иргэдээс илэрсэн дээрх өвчлөлийн сэжигтэй тохиолдлын 574,919 /59.6 хувь/ эмэгтэй, 389 253 /40.4 хувь/ эрэгтэйчүүд байна.

Тэгвэл ЭМЯ-наас өгсөн мэдээллээр, /2023.12.28-ны байдлаар/

Нийт илэрсэн сэжигтэй тохиолдлын 557,728 буюу 57.8 хувь нь хоол боловсруулах тогтолцооны өвчин, 128,856 буюу 13.4 хувь нь дотоод шүүрэл тэжээлийн ба бодисын солилцооны өвчин, 86,553 буюу 9.0 хувь нь шээс бэлгийн тогтолцооны өвчин, 64,262 буюу 6.7 хувь нь зүрх судасны тогтолцооны өвчин, 31,249 буюу 3.2 хувь нь амьсгалын тогтолцооны өвчлөлүүд бүртгэгдсэн нь тэргүүлэх шалтгаан болж нийт өвчлөлийн сэжигтэй тохиолдлын 90.1 хувийг эзэлж байна.

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд иргэдийг хамруулснаар хүний амь нас, амьдралын чанарт ноцтой хохирол учруулах, цаашид амьдралын чанарт ноцтой өөрчлөлт гаргаж болзошгүй өвчнийг эрт үед нь илрүүлж, улмаар үр дүнтэй эмчилж, ирээдүйд учирч болзошгүй хүндрэл, нас баралт, санхүүгийн дарамтаас сэргийлэх чухал ач холбогдолтой.

Тэгвэл бид эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд хамрагдаж, улмаар өөрийгөө хөхний хавдартай байснаа мэдсэн нэгэн иргэнтэй холбогдож ярилсан юм. Иргэн Б.Нямжаргал,

Эрт илрүүлэгт хамрагдаж, хөхний хавдартайгаа мэдсэн

“Өнгөрсөн 2023 онд хөхний хавдар гэдэг өвчнөөр өвдсөнөө мэдсэн. Айдас дагуулсан хэдэн сар болж өнгөрсөн. Анх зургаадугаар сард эрт илрүүлэгт хамрагдаж, хөхний эход харуулаад хавдар шиг зүйл байна гэдэг мэдээг сонссон. Удалгүй наймдугаар сарын эхээр Улаанбаатар хотод ирж үзүүлээд 15 хоногийн дараа дахин ирж хариугаа авахад 1 хортой, 4 хоргүй хавдар байна гэж эмчийг хэлхэд дотор харанхуйлж, амьсгаа давхацсан. Тэгээд дахин 1 сарын хугацаанд шинжилгээний хариу хүлээх болтол 1 хортой хавдар нь хоргүй болж хувирсан. Ер нь өөрийгөө залуу гэж бодож битгий гаргуунд нь гаргаарай. Саяхан хагалгаандаа орж, хавдраа авахуулж, одоо бусдыг нь ажиглаж, хяналтдаа ороод явж байна. Тиймээс эрт илрүүлэгтээ хамрагдахыг бүх хүмүүст уриалж байна” гэлээ.

Эрт илрүүлгээр 18-61 насныхны дунд зонхилон тохиолдож буй “Элэг ба элгэн дэх цөсний сувгийн хорт хавдар”-ын 288 тохиолдол илэрчээ

Үзлэгт хамрагдсан 18-60 насны хүн амд хортой болон хоргүй хавдрын 5,653 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Тодруулбал, 18-30 насны ангилалд 68 тохиолдол буюу 1.2 хувь, 31-45 насны ангилалд 2,351 тохиолдол буюу 41.6 хувь, 46-60 насны ангилалд 3,234 тохиолдол буюу 57.2 хувийг эзэлж байна.

31-45 насны ангилалд, элэг ба элгэн дэх цөсний сувгийн 34 хорт хавдар буюу 1.4 хувь, ходоодны хорт хавдар 32 тохиолдол буюу 1.4 хувь, хөхний хорт хавдар 31 тохиолдол буюу 1.3 хувийг эзэлж байна. Харин 46-60 насны ангилалд ходоодны хорт хавдар 99 тохиолдол буюу 3.1 хувь, элэг ба элгэн дэх цөсний хорт хавдар 95 тохиолдол буюу 2.9 хувь, хөхний хорт хавдар 40 тохиолдол буюу 1.2 хувийг эзэлж байна.

Тэгвэл 61-ээс дээш насны ангилалд 151,264 өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдэж ходоодны үрэвсэл 31,252 буюу 20.7 хувь, бамбай булчирхайн үрэвсэл 12,893 буюу 8.5 хувь, анхдагч даралт ихсэх 7,486 буюу 4.9 хувийг эзэлж байна. Тус насны ангилалд хортой болон хоргүй хавдрын 1,878 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж элэг ба элгэн дэх цөсний сувгийн хорт хавдар 8.5 хувь буюу 159 тохиолдол, ходоодны хорт хавдар 6.7 хувь буюу 125 тохиолдол, улаан хоолойн хорт хавдар 61 тохиолдол буюу 3.2 хувийг эзэлж байна.

Өөрөөр хэлбэл, 18-аас дээш насны иргэдийн дунд

  • Элэг ба элгэн дэх цөсний сувгийн хорт хавдар- 288 тохиолдол,
  • Ходоодны хорт хавдар- 256 тохиолдол
  • Хөхний хорт хавдар-71 тохиолдол
  • Улаан хоолойн хорт хавдар- 61 тохиолдол тус тус илэрсэн байна.

Дээрх тоон үзүүлэлтээс харахад, 31-45 насныхны дунд элэгний хавдар зонхилж буй бол 46-60 насныхны дунд ходооны хорт хавдар, 61-ээс дээш насныханд элэгний хорт хавдар зонхилон тохиолдож буй аж.

Тэгвэл иргэдийн зүгээс эрт илрүүлэгт хэрхэн хандаж байгаа талаар зарим иргэдээс тодруулсан юм.

Залуучууд өвдөхгүй юм шиг санаж, эрт илрүүлэгт хамрагдахгүй байх шиг байна. Тиймээс өөртөө анхаарч эрт илрүүлэгт хамрагдаарай

“Миний хувьд 2022 оны 6-р сард эрт илрүүлэгт хамрагдсан. Эрт илрүүлэгт хамрагдсанаар хүн өөрийгөө ямар өвчинтэй байна түүнийгээ мэдэх боломжтой. Эрт мэдвэл түүнийгээ эмчлүүлэх ач холбогдолтой санагддаг. Залуучууд эрт илрүүлэгт хамрагдахгүй, тоохгүй яваад байна. Өөрсдөө залуу болоод ч тэр үү өвдөхгүй, зовохгүй юм шиг яваад байна. Гэтэл өөрт нь мэдэгдэхгүй ч ямар нэг шинж тэмдэг илэрч байж мэдэх юм. Тиймээс залуучуудаа эрт илрүүлэгт хамрагдаарай. Өөрт нь хэрэгтэй шүү гэж хэлье” хэмээсэн юм.

“Бараг жилийн өмнө эрт илрүүлэгт хамрагдсан. Өөрийнхөө эрүүл мэндийг ямар байгааг мэдэж авах хэрэгтэй санагдсан. Одоогоор ямар шинжилгээ авч байсныг сайн санахгүй байгаа ч эрт илрүүлэгт хамрагдсанаар өөрийнхөө өвчнийг эрт мэдээд, түүнийгээ эмчлүүлэх нь маш зөв санагдаж байгаа. Тиймээс хүмүүсийг эрт илрүүлэгт хамрагдахыг уриалж байна” гэв.

Мөн өөр нэгэн иргэн, “Мэдээж эрт илрүүлэгт хамрагдах хэрэгтэй. Гэхдээ миний хувьд одоогоор хамрагдаж амжаагүй байна. Түүнээс гадна эрт илрүүлэгт хамрагдсаны дараа дараагийн шатны эмчилгээнд мөн анхаарах шаардлагатай санагдаж байгаа” гэлээ.

Эрт илрүүлэгт хамрагдсан нийт иргэдийн дунд 7808 хавдрын тохиолдол илэрчээ

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоогоор бүртгэгдсэн өвчлөлийн сэжигтэй тохиолдол, 2022 оны 05 сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 сарын 28-ны өдрийн байдлаар дараах тохиолдлууд илэрсэн байна.

Эх сурвалж: ЭМЯ

Өвчний бүлэг /код/ХүйсНийтНасны Бүлэг
0-5 нас6-17 нас18-30 нас31-45 нас46-60 нас61-с дээш нас
I. Халдварт ба шимэгчит зарим өвчин
/А00-В99/”
эм1961942641530571168825390
эр1235339801294517237422026
нийт3197281144282410883106247416
II. Хавдар /C00-D48/эм53731910343171822921198
эр24354511025633942680
нийт78086421368235132341878
III. Цус, цус төлжүүлэх эрхтэний өвчин ба дархлааны механизм хамарсан зарим эмгэг /D50-D89/эм6981350608173925941185505
эр2381355410341620402253
нийт93627051018208032141587758
IV. Дотоод шүүрэл,тэжээлийн ба бодисын солилцооны өвчнүүд /E00-E90/эм8462736214302484186203944622285
эр4422936915482730125181706410000
нийт12885673129785214311385651032285
IX. Зүрх -судасны тогтолцооны өвчин /I00-I99/эм3688218325321877131463010978
эр27380223163852672192417228
нийт64262406417070144342387118206
V. Сэтгэцийн ба зан төрхийн эмгэг /F00-F99/эм269601581324122
эр38011223416117
нийт6491723922935192
VI. Мэдрэлийн тогтолцооны өвчин /G00-G99/эм249196245410948548244
эр1601138311243467294148
нийт40922345566531415842392
VII. Нүд ба түүний дайврын өвчин /H00-H59/эм9463304788145327547359
эр6447314550031159255188
нийт159106181338176486802547
VIII. Чих ба хөхлөг сэртэнгийн өвчин /H60-H95/эм11442129132755
эр11352328943141
нийт227944418075896
X. Амьсгалын тогтолцооны өвчин /J00-J98/эм17246176943352285379831191940
эр14003190141721775262722111317
нийт31249367085074060642553303257
XI. Хоол боловсруулах тогтолцооны өвчин /K00-K93/эм31729517341864403589818838669741345
эр24043318366894223794529205060425327
нийт55772835707175862738313480313730166672
XII. Арьс ба арьсан доорх эслэгийн өвчин /L00-L99/эм95321263625224315
эр88823458426201212
нийт1841446122051425527
XIII. Яс булчингийн тогтолцоо ба холбох эдийн өвчин /М00-М99/эм635176557147210139
эр4032088409810849
нийт10383715397245318188
XIV. Шээс бэлгийн тогтолцооны эмгэг /N00-N99/эм59814345741052921636179179124
эр2673955513343286765379855926
нийт86553589190813815292892590215050
XIX. Гэмтэл, хордлого ба гадны шалтгаант бусад тодорхой эмгэг /S00-T98/эм77144325103
эр108962471511
нийт185231056122514
XVI. Перинаталь үед үүссэн зарим эмгэг / P00-P96/”эм15150
эр15150
нийт303000000
XVII. Төрөлх гажиг, гаж хөгжил ба хромосомын эмгэг /Q00-Q99/эм35671321703764112151372
эр251220925938402744860
нийт607934142975104319592232
XVIII. Өөр бүлэгт ангилаагүй шинж тэмдэг, зовиур, эмнэлзүйн ба лабораторийн хэвийн бус үзүүлэлтүүд /R00-R99/эм8460341921194273828631439
эр580737145117918881663895
нийт14267713372373462645262334
XXII. Шалтгаан нь тодорхойгүй шинэ өвчний урьдчилсан ангилал /U00-U49/эм821122
эр41012
нийт12312420
Нийтэм574919210331041832720314853417762396343
эр3892532297310546918678919199529354921
нийт9641724400620965245881240453272916151264

Улс орон даяар өнөөдрийг хүртэл эрт илрүүлгийн явц өрнөж буй. Тэгвэл Үзлэгт хамрагдсан иргэдийн 571,134 буюу 44.0 хувь нь эрэгтэйчүүд, 727,576 буюу 56.0 хувь нь эмэгтэйчүүд байна. Байршлаар нь авч үзвэл,

  • Улаанбаатар хот- 653,328 буюу 50.3 хувь
  • Орон нутаг- 645,382 буюу 49.7 хувь байна.

Үзлэгт хамрагдсан нийт хүний,

  • 675,746 буюу 52.0 хувь нь 0-17 насны хүүхэд,
  • 622,964 буюу 48.0 хувь нь 18-аас дээш насныхан байна.

Түүнчлэн 2018-2022 оны хооронд бүртгэгдсэн хорт хавдрын шинэ тохиолдол жилээс жилд нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Тодруулбал,

  • 2022 он-6885 хорт хавдар
  • 2021 он-5981 хорт хавдар
  • 2020 он-6702 хорт хавдар
  • 2019 он-6045 хорт хавдар
  • 2018 он-6073 хорт хавдар шинээр бүртгэгдэж байжээ. Үүнээс үзэхэд улс орон даяар ирт илрүүлэг эхэлсэн 2022 онд хорт хавдрын шинэ тохиолдол эрс нэмэгдсэн байгааг дээрх графикаас үзэх боломжтой юм.

Бид эрт илрүүлгийн талаар СХД-ийн ЭМТ-ийн дарга Ч.Өнөрсайханаас тодруулахад, Тэрбээр,

Эрт илрүүлгийн үр дүн гарч байна. Гэвч иргэд эрт оношлуулахгүй цаг алдсаар эцсийн шатанд нь ирээд эмчилгээнд орж байна

“СХД-т 345 мянган хүн эрт илрүүлэгт хамрагдах ёстой. Үүнээс өнөөдрийн байдлаар 67 мянган хүн ам эрт илрүүлэгт хамрагдсан байна. Энэ нь нийт хүн амын 20 хувь нь л эрт илрүүлэгт орсон гэсэн үг. Эдгээр эрт илрүүлэгт хамрагдсан хүмүүсийг насны хувь авч үзвэл 18-30-ны залуучуудын идэвх хамгийн бага хувьтай буюу 10 хүрэхгүй хувьтай, 50-60 насныхан 40 гаруй хувьтай явж байна. Тэгэхээр 18-30 насны залуусыг эрт илрүүлэгт хамруулах зайлшгүй шаардлагатай байна.

Эрт илрүүлгийн үр дүн гарч байгаа гэж хэлж болно. Хавдрын тухайд нийт 15 тохиолдол илэрсэн байна. Тухайлбал, Умайн хүзүүний хорт хавдар, хөхний хорт хавдар гэх мэт хавдар илэрч байна. Мөн сэжигтэй тохиолдлууд ч илэрсэн. Угтаа эрт илрүүлэгт орж, эрүүл мэнддээ иргэн бүр анхаарвал ямар ч хавдар эдгэх бүрэн боломжтой шүү дээ. Гэвч иргэд маань эрт оношлуулахгүй цаг алдсаар байгаад эцсийн шатанд нь ирээд эмчилгээнд ордог. Энэ байдлыг зогсоох хэрэгтэй байна” гэлээ.

Мөн улсын хэмжээнд 0-17 насны 675,746 хүүхэд эрт илрүүлэгт хамрагдсанаас хүүхдийн өвчлөлийн 253 658 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн тохиолдлоос шүд цоорох 194 298 буюу 76.6 хувь, шүдний гажиг 7 235 буюу 2.9 хувь, хараа муудах 3 007 буюу 1.2 хувийг эзэлж, тэргүүлэх өвчлөл болж байна. Бүртгэгдсэн шүд цоорох өвчний 160 427 тохиолдол буюу 82.6 хувийг 6-17 насны хүүхэд эзэлж байна.

0-17 насны хүүхдүүдэд хортой болон хоргүй хавдрын 277 тохиолдол илэрчээ

Түүнчлэн хүүхдийн өвчлөлийн дунд хортой болон хоргүй хавдрын 277 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 0-5 хүүхдийн 64 тохиолдол, 6-17 насны хүүхдийн 213 тохиолдол бүртгэгдсэн байна. Тухайлбал, 0-5 насны хүүхдүүдийн дунд,

  • Эр бэлэг эрхтний хорт хавдар-13
  • Хамрын хөндий ба дунд чихний хорт хавдар-5
  • Гүйлсэн булчирхайн хорт хавдар-3 тохиолдол илэрсэн байна.

6-17 насны хүүхдүүдийн дунд,

  • Гүйлсэн булчирхайн хорт хавдар-18
  • Хамрын хөндий ба дунд чихний хорт хавдар-10
  • Нүд ба түүний дайврын хорт хавдар-6 тохиолдол тус тус илэрсэн байна.

Эрт илрүүлгийн үр дүнд бүх насны иргэдээс хорт болон хоргүй хавдар илэрч буйг дээрх сурвалжилгаас харж болох юм. Эрт илрүүлэг, үзлэг шинжилгээний гол зорилго бол иргэдийн эрүүл мэндэд анхаарал хандуулж буй бол нөгөө талаас иргэд өвчнөө эрт оношлуулж, үзлэг шинжилгээнд хамрагдаж улмаар өөрийгөө эрсдэлээс хамгаалах юм. Тиймдээ ч эрт илрүүлэгт хүн бүр хамрагдаж, үүсэж болзошгүй аюулт өвчнөөс өөрийгөө хамгаалах хэрэгтэй байна.

Эх сурвалж: Ubn.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *