Мөстэй усан сэлэлтийн олон улсын аварга шалгаруулах тэмцээнд Монголчууд алт хүртлээ

0

АНУ-ын Virginia мужийн Вашингтон хотод 2024 оны 01-р сарын 12-14- нд зохиогдсон мөстэй усанд сэлэлтийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн тамирчид оролцож дараах амжилтуудыг гаргасан байна.

ОБЕГ-ын аврагч биеийн тамир-техник спорт хороо 120-р ангийн тамирчин, БГД-н усан спорт сургалтын төвийн багш, Ш.Даваадорж 50м мэлхий сэлэлт, өврөөр даллах, далайн гахай төрлүүдээр тус бүр 3-н алт

БГД -н усан спорт сургалтын төвийн тамирчин, Күнз сургуулийн 6/1 ангийн сурагч М. Цэнгүүн 50м мэлхий сэлэлтийн төрлөөр алтан медаль хүртлээ.

Мөн Монгол улсаа төлөөлөн АНУ-д зохиогдсон мөстэй усанд сэлэлтийн төрлөөс өвөө, зээ охин 4-н алтан медаль хүртсэн нь анхны тохиолдол байлаа.

Сонирхуулахад, тамирчдын сэлсэн усны хэм нь +3 харин агаар нь +8 хэмтэй байдаг байна. Харин орон сууцны хүйтэн усны хэм +12, харзны ус +3 +5 байдаг байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *