Б.Отгонбаярын гэр бүл Нисэх-Яармагт 90 мкв 4 өрөө орон сууц худалдан авчээ

0

Ээжийгээ гэнэтийн явдлаар алдаж, аавтайгаа үлдсэн хоёр сартай ихэр, 6,11,13 настай таван хүүхдэд туслах аян өнгөрсөн долоо хоногт өрнөлөө. Сайхан сэтгэлт монгол түмний буянд нэг хоногийн дотор хүүхдүүдийн аав болох Б.Отгонбаярын дансанд 459 сая төгрөг цугласнаар хандивын аяныг зогсоосон юм.

Хүүхдүүдээ дулаахан байшинтай болгох хүсэлтэй Б.Отгонбаярын хүсэл биелж, түүний гэр бүл өчигдөр буюу нэгдүгээр сарын 14-ний өдөр Нисэх-Яармаг орчимд 90 мкв 3 өрөө орон сууц худалдан авчээ.

Нийт цугласан хандивын мөнгөнөөс орон сууц худалдан авч, бүрэн тохижуулаад үлдэгдэл мөнгийг таван хүүхдэд зориулсан хадгаламжид хийхээр болжээ.

Энэ талаар хандивын аяныг эхлүүлсэн Б.Отгонбаярын найз Н.Шинэбаяр

-Манай монголчууд ямар сайхан сэтгэлтэй хүмүүс байдгийг тусламжийн аянаар биеэрээ мэдэрлээ. Найзууд нь санаа зовниж, хоёр ихрийг нэг нас хүртэл нь сүү, памперсаар яаж таслахгүй байх талаар санаа зовниж байтал үнэхээр сайхан зүйл тохиолдлоо.

Ингээд хангалттай их хандив цугларсан тул таван хүүхдэд тухтай амьдрах байр авч, бүрэн тохижуулж өгөөд үлдсэн мөнгийг нь хүүхдүүдэд 18 нас хүрээд хэрэглэхээр данс нээж хадгаламжид хийхээр боллоо.

Удахгүй яг хэдэн төгрөг цугларсан талаар үүнээс байр авч тохижилт хийж, үлдсэн мөнгө гээд бүх зүйлийг ил тод байршуулна аа.

Нийт хандив тусламж үзүүлсэн монголын ард түмэндээ чин сэтгэлээсээ Б.Отгонбаярын гэр бүлийн өмнөөс найзуудын зүгээс баярлаж талархсанаа илэрхийлж байна гэсэн юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *