ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “МТАС” түншлэлийн гэрээг цуцлах чиглэлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д өгчээ

0

“Эрдэнэс Тавантолгой” ХХК-аас 2021 ны 11-р сард “Тавантолгой ордын Бортээгийн уурхайн хөрс хуулалт, өрөмдлөг тэсэлгээ, нүүрс олборлолт, нүүрс баяжуулалтын ажил гүйцэтгэх гэрээ”-г МТАС түншлэлтэй байгуулсан байдаг. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дээрх “Эрдэнэс Тавантолгой” ХК болон МТАС түншлэл хооронд байгуулсан Тавантолгой ордын Бортээгийн уурхайн хөрс хуулалт, өрөмдлөг тэсэлгээ, нүүрс олборлолт, нүүрс баяжуулалтын гэрээг цуцлах, улмаар Засгийн газарт танилцуулах чиглэлийг “Эрдэнэс Монгол” ХХК өгсөн байна.

“Эрдэнэс Монгол” ХХК уг асуудлыг хүлээн авч, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-д хүргүүлжээ. Эцсийн шийдвэрийг тус компанийн Төлөөлөн Удирдах зөвлөл гаргах аж. Одоогийн байдлаар Бортээгийн уурхайд МТАС түншлэл нь ямар нэгэн үйл ажиллагаа явуулж эхлээгүй юм байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *