ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭД БОЛОН ӨМГӨӨЛӨГЧӨӨС ГАРГАСАН 428 ГОМДОЛ, ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВСАН

0

Прокурорын байгууллага 2024 оны 1 дүгээр сарын 08-наас 12-ны өдрийг хүртэл хугацаанд шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулахаар 2, ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой 6,  эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан 428 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 1042 гомдол, хүсэлтийг хяналаа.

Үүнээс 305 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, холбогдох арга хэмжээг авсан бол одоо прокурорт 737 хянагдаж байна.

Дээрх хугацаанд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл салбар дахь “Прокурорын байгууллагын нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв”-үүд 19 иргэний өргөдөл, гомдлыг хүлээн авч харьяа прокурорын газарт нь шилжүүлж, прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг 35 иргэнд өгч ажиллажээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *