ТОДРУУЛГА: “Орон нутгийн дугаартай автомашин нийслэлд 48 цагаас илүү зорчвол өндөр төлбөр төлнө“ гэх асуудал журмын хэмжээнд яригдаж байна
“Орон нутгийн дугаартай автомашин нийслэлд 48 цагаас илүү зорчвол өндөр төлбөр төлнө” гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаж байна. Тэгвэл үүнтэй холбогдуулан НЗДТГ-аас торуулга мэдээлэл авахад,
“Уг асуудал нь одоогоор журмын хэмжээнд яригдаж байна” гэлээ.
Тодруулбал, энэхүү мэдээллийг Хотын дарга Х.Нямбаатар өгөхдөө, “Хөдөө, орон нутгийн дугаартай автомашинууд Улаанбаатар хотод 48 цагт одоогийн тарифаар буюу 1000 төгрөгөөр, 48 цагаас илүү гарвал өндөр төлбөрөөр зорчно” хэмээсэн юм.