ЧУУЛГАН: Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хойшлуулав
УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болж байна. Өнөөдрийн хуралдаанаар байнгын хороодын хэлэлцсэн хуулиудыг эцэслэн батлах бөгөөд УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулганы хаалтын үйл ажиллагаа болно.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-УИХ-д Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хойшлуулах 156 албан бичиг ирсэн. Иймд энэ хуулийн хэлэлцэх эсэхийг хойшлуулж байна. Гэхдээ парламентад суудалтай улс төрийн намуудын удирдлагууд зөвшилцөөд Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Бүсийн хөгжлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулиудтай уялдуулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэдэг зарчмын зөрүүтэй санал ирүүлсэн гэв.