МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүд УИХ-ын гишүүдтэй уулзахаас татгалзаж зугтжээ

0

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүд УИХ-ын гишүүдтэй уулзахаас татгалзаж зугтжээ. МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар тамга тэмдгээ өгөхгүй зугтсан учраас МҮОНРТ-ийн ажилчид цалингаа авч чадахгүй хүрээд байгаа аж. 

МҮОНРТ-ийн ажилчид, ерөнхий захирал А.Бүрэнбаатар болон Үндэсний зөвлөлийн 15 гишүүнээ чадамжгүй гэж үзэн эргүүлэн татах 425 хүний гарын үсэгтэй шаардлагыг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлжээ. Ингээд байнгын хорооноос ажлын хэсэг МҮОНРТ-д очиж ажиллах гэсэн боловч Үндэсний зөвлөлийн гишүүд нь тэдэнтэй уулзахаас татгалзаж зарим нь ор сураггүй зугтсан асуудал ч үүсжээ.

МҮОНРТ-ийн ажилчдын зүгээс Ерөнхий захирал А.Бүрэнбаатар тамга тэмдгээ өгөхгүй зугтсан учраас цалингаа авч чадахгүй хүрээд байгаа аж. Мөн тус телевизийн ажилчид НДШ, ЭМД-аа найман сарын хугацаанд төлөөгүй байгаа гэх мэдээлэл байна.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:

– МҮОНРТ-д очиж ажилласан. Үндэсний зөвлөл 15 хүний бүрэлдэхүүнтэй ерөнхий захирлаа ажлаасаа чөлөөлөх шийдвэр гаргасан тухайн этгээд нь тамга тэмдгээ өгөөгүй өнөөдрийг хүрсэн байна. Надад хууль үйлчлэхгүй гэдэг байдлаар хандаж байна. Ард түмний татварын мөнгөөр цалинждаг бодит мэдээллийг өгөх ёстой тус суваг ташаа мэдээлэл гаргаад байж болохгүй. Ногоон автобусны асуудал дээр энэ асуудал гарсан шүү дээ. Тэнд 700 гаруй ажилтан ажилладаг 500 жирийн ажилтан ажлаа хийгээд, үлдсэн 200 хүн нь 2 талд хуваагдаад ажил хийхгүй байна. Төсвөөс хэдэн арван тэрбум төгрөг авна. Дээрээс нь өрх бүрээс хураамж авдаг ганц телевиз нь ийм нөхцөл байдал орчихсон байна гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *