Топ 20 индексээс дараах таван компани хасагдлаа
“Монголын хөрөнгийн бирж” ТОП-20 индексийн багцыг шинэчмлж, энэ сарын 16-ны өдрөөс мөрдөхөөр боллоо.
2023 оны үзүүлэлтээр ТОП-20 индексийн өмнөх багцад багтаж байсан 15 компани хэвээр үлдэж,
- “Ард санхүүгийн нэгдэл” ХК,
- “Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн” ХК,
- “Улсын их дэлгүүр” ХК,
- “Ард даатгал” ХК,
- “Бодь даатгал” ХК-иуд хасагджээ.
Шинээр “Хаан банк” ХК, “Худалдаа хөгжлийн банк” ХК, “Монголын хөрөнгийн бирж” ХК, “Монложистикс холдинг” ХК, “Газар шим үйлдвэр” ХК-иуд нэмэгдэн шинэчилсэн багцыг бүрдүүлжээ.