М.Энхсайхан АН-аас явж, ХҮН намд зөвлөхөөр ажиллах болжээ

0

Ерөнхийлөгчөөр Х.Баттулгыг ажиллаж байх үед М.Энхсайхан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан зүйлчлэлийн дагуу Нийтийн албанд томилогдох эрхээ 4 жилийн хугацаагаар хасуулж, 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. 

Харин Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа дууссаны дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх түүнд уучлалт үзүүлж, тэрбээр хорих ангиас суллагдсан юм. М.Энхсайханд уучлалт үзүүлэхэд УИХ дахь АН-ын бүлгийн дарга асан Д.Ганбатын нөлөө их байсан гэдэг. Учир нь Д.Ганбатын “М.Энхсайханд уучлалт үзүүлж өгнө үү” гэсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандсан албан бичигтээ, “М.Энхсайхан нь хилсээр шүүгдэж улс төр, үзэл санааны хоригдол болсон гэж бид үзэж байгаа” гэсэн байдаг. 

Харин хорих ангиас суллагдсан М.Энхсайхан АН-ын даргаар С.Эрдэнийг ажиллах хугацаанд түүний Улс төрийн зөвлөлийн даргаар ажиллаж байсан юм. Тэгвэл тэрбээр одоо ХҮН намын зөвлөхөөр ажиллах болсон байна. Энэ нь зарим талаар АН-д Х.Баттулгын оролцож, төлөөний хүмүүс нь тус намын бодлогын түвшин ихээр ажиллах болсонтой холбоотой байж магадгүй юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *