Д.Цогтбаатар: УИХ-ын Даргын дэргэдэх зөвлөл асуудлыг хэлэлцэх эсэхийг шийддэг, УИХ-ын дарга дангаараа өөрчлөх боломжгүй
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэх эсэх асуудлыг хойшлуулаад байгаа. Нийгмийн сүлжээнд өрнөж буй хэлэлцүүлэг, мэдээллүүдтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатар дараах байр суурийг илэрхийлжээ.
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэх эсэх асуудлыг хойшлуулаад байгаа. Хойшлуулах шийдвэрийг парламентад суудалтай намуудын удирдлага зөвшилцөж гаргасан болохыг УИХ-ын дарга Г.Занданшатар тодотгоод, иргэдээс ирсэн өргөдөл, албан бичгүүдийг харгалзсан гэж мэдэгдсэн. Нийгмийн сүлжээнд өрнөж буй хэлэлцүүлэг, мэдээллүүдтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатар дараах байр суурийг илэрхийлсэн байна.
Тэрээр “Комментуудыг хараад байхад энэ хүн өөрөө л хойшлуулчихдаг юм шиг дайрах юм. УИХ-ын Даргын дэргэдэх зөвлөл дээр аливаа асуудал яригдахад зөвлөлийн гишүүд болон намуудын байр суурийг харгалзан байж хэлэлцэх асуудлын жагсаалтад тухайн зүйлийг орох эсэхийг шийддэг. Зөвлөлд сөрөг хүчний төлөөлөл байдаг. ГХөОХуулин дээр ч энэ л журам үйлчилсэн. Уг нь ГХөОХ-ийг явуулах хүсэл эрмэлзэл байсан. Гэхдээ үнэхээр Кабинет дээрээ байр суурь нэгтгэгдээгүй байдал, иргэдийн болон гишүүдийн эргэлзээ хуулийн төслийг хэлэлцэх асуудлыг жагсаалтад оруулахад саад болно билээ. Харин нэгэнт ийнхүү гарсан шийдвэрийг УИХ-ын дарга дангаараа өөрчлөх боломжгүй л дээ гэжээ.