“Сутай” хотхоныг хүлээн авсан байцаагч Ц.Нямцэвээн 570 сая төгрөгийн үнэ бүхий 3 орон сууцтай
Хан-Уул дүүргийн 3-р хороонд байрлах “Сутай” хотхонд гал гарч долоон хүн харамсалтайгаар амиа алдсан.
Тэгвэл үүний дараа оршин суугчдын зүгээс тухайн үед галын дохиолол ажиллаагүй. “Хэрэв ажилласан бол ийм харамсалтай явдал болохгүй” байлаа хэмээн ярьсан. Цаашлаад зураг төслийн дагуу баригдаагүй барилгын норм стандартыг орц гарцыг бий болгоогүй гэх мэт олон асуудал байгаа тул стандартыг хангуулж өгөх хүсэлтийг Сууц өмчлөгчдийн холбоо болон Хотын хяналт стандартын газар хандсан ч хариу арга хэмжээ аваагүй байдаг.
Тэгвэл барилгын норм, дүрэм стандартыг зөрчсөн гэх “Сутай” хотхоныг 2016 онд Т.Эрдэнэтуяагаар ахлуулсан 13 хүний бүрэлдэхүүнтэй Улсын комисс хүлээн авчээ. Үүний нэг Хотын инженер байгууламжийн хэлтсийн дарга асан Ц.Нямцэвээн юм. Түүнийг “Акуа гарден”, Soutlet-ийн барилгыг барихад зөвшөөрөл олгоход гар бие оролцсон гэх асуудалтай холбогдуулан АТГ- шалгаж байгаа гэх мэдээлэл бий. Тодруулбал, 2023 оны аравдугаар сард Хотын ерөнхий архитектор нарын гэрт болон албан өрөөнд АТГ-аас нэгжлэг хийсэн. Тэдний нэгд Ц.Нямцэвээн багтаж байгаа юм. Ц.Нямцэвээний хөрөнгө орлогын мэдүүлгийг үзвэл, 51 сая төгрөгийн орлоготой, 570 сая төгрөг бүхий 3 орон сууцтай, 36 сая төгрөгийн үнэ бүхий 2 машинтай, эзэмшлийн 3 газартай, 30 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 18 сая төгрөгийн хадгаламжтай нэгэн