МҮЭХ Монголын Хуульчдын Холбоотой хамтран ажиллах “Санамж бичиг” байгууллаа
Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо болон Монголын Хуульчдын Холбоо хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг шинэчлэн байгууллаа.
Тус “Санамж бичиг”-ийн хүрээнд Монгол Улсын Үндсэн хууль, Үйлдвэрчний Эвлэлүүдийн эрхийн тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Хөдөлмөрийн тухай хуулиудаар хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хууль, тогтоомжуудад хүний эрхийн дүн шинжилгээ хийх, хуульчдыг чадавхжуулах, олон улсын гэрээ, конвенцын хэрэглээг нэмэгдүүлэх, зарим эрх, эрх чөлөөний асуудлаар хуульчдыг оролцуулан судалгаа хийх, хөдөлмөрийн харилцаан дахь тодорхой хүний эрхийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэх, хүний эрхийн мэдлэг, боловсрол олгох чиглэлээр иргэдийн хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгаалал, эвлэлдэн нэгдэх эрхийг хангах зорилгоор хамтран ажиллахаар тогтлоо.
“Санамж бичиг”-т МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат, ЕНБД Х.Буянжаргал, Монголын Хуульчдын Холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл, Тамгын газрын дарга Ш.Жолбарс нар гарын үсэг зурсан юм