Автобусны шинэ маршрут бухимдал дагуулж байна

0

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргалаас эхлээд “Иргэд автобус хүлээх хугацааг багасгах зорилгоор уг богино эргэлтийн чиглэлүүдийг боловсруулсан. Шинэ маршрутуудын мэдээллийг автобусны 224 буудал дээр байршуулшнаас гадна “Номад Жеографик” ХХК-тай хамтран цахим системд оруулж байгаа” гэж мэдэгдэн өнөөдрөөс нийтийн тээвэр шинэ маршрутаар явж эхэлсэн. Богино зайны эргэлт хийхээр зохицуулагдсан энэхүү маршрут иргэдийг бухимдуулж эхэлжээ. Иргэд автобус хүлээн 1-2 цаг зогсох нь энүүхэнд байна. Наад захын жишээ гэвэл Өлзийт, “Буянт ухаа 2” хорооллоос “Таван шар” хүртэл чиглэлд нэг ч автобус явахгүй байгаа аж. Дээр нь дамжин явах боломжгүй байгаа аж. Дээр  дурдсан хорооллын оршин суугчид “Таван шар” орохын тулд Яармаг явах автобусанд сууж байгаа ч хотын төв рүү орж байж “Таван шар” руу дамжин явах болоод байна.

Мөн “Нэгдүгээр дэлгүүр” орчимд ганцхан чиглэлийн автобус зогсохоор байгаа нь иргэдийг бухимдуулж байна. Сар шинийхээ бэлтгэлийг амралтын өдрөөрөө базаах гэсэн иргэд үүнд ихээр бухимдаж байна. Хуучин автобусны буудлын зарим нь шинэ маршрутаар байхгүй болсон бөгөөд ид хүйтэнд иргэд дааран автобус хүлээн зогсч байна.

Нээлтээ хийсэн шинэ гүүрэн гарцаас эхлээд иргэдийн бухимдлыг төрүүлж байсан хотын зохицуулалтын асуудал дээр нийтийн тээврийн шинэ зохицуулалт мөн л нэмэгдлээ. Түгжрэлийг шийдэхийн тулд тэгш, сондгой дугаараар нь явуулж олны хараалыг барж байсан бол даариндээр нь давс нэмнэ гэгчээр нийтийн тээврийг богино зайн зохицуулалт бас л асуудал дагуулав.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *