ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Г.АМАРТҮВШИН ЭВСЭЛД ҮЛ НЭГДЭХ ХӨДӨЛГӨӨНИЙ ДЭЭД ТҮВШНИЙ XIX УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

0

Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн (ЭҮНХ)-ий Дээд түвшний XIX уулзалт Бүгд Найрамдах Уганда Улсын Кампала хотноо 2024 оны 1 дүгээр сарын 19-20-ны өдрүүдэд зохион байгуулагдав.

Дэлхийн 28 орны төр, засгийн тэргүүн, 52 өндөр түвшний төлөөлөгчид хуран цугласан Дээд түвшний уулзалтад Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин оролцов.

Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн нь олон улсын тулгамдсан асуудлаар баримталж буй байр суурь, ашиг сонирхлоо хамтран хамгаалахад чиглэсэн хөгжиж байгаа орнуудын хамтын ажиллагааны нэгэн механизм юм. ЭҮНХ нь 1961 онд 25 гишүүнтэй байгуулагдсан бол эдүгээ дэлхийн 120 улсыг эгнээндээ гишүүнээр нэгтгээд байгаа бөгөөд ЭҮНХ-ий гишүүн орнууд нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүдийн гуравны хоёрыг, дэлхийн нийт хүн амын 55 хувийг бүрдүүлдэг.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *