Залилангийн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан эмэгтэйг баривчиллаа

0

Залилах гэмт хэрэг үйлдсэн этгээдийг оллоо. Тодруулбал, нэгдүгээр сарын 22-ний өдөр залилан хийсэн 32 настай эмэгтэйг эрэн сурвалжилж байгаа тухай ЦЕГ-аас мэдээлсэн билээ.

Мэдээллийн дагуу эрэн хайж тус этгээдийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс олжээ.

Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд зааснаар

Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *