Анх малчдын санаачилгаар эхлүүлсэн “Мөнгөлөг шагшуурга“ цас мөсний баяр баруун монгол түмний олон угсаатны наадам болон өргөжжээ
“Мөнгөлөг шагшуурга-2024” Хар-Ус нуурын мөсний баярын үйл ажиллагаа зохион байгуулагдаж өндөрлөлөө. Анх малчдын санаачилгаар эхлүүлсэн “Мөнгөлөг шагшуурга” цас мөсний баяр баруун монгол түмний олон угсаатны наадам болон өргөжжээ. Хоёр өдөрт 40 мянга гаруй хүн Мөнгөлөг шагшуургыг зорьж, олон үндэстэн ястны түүх соёл, өв уламжлалтай танилцаж, огшиж, омогшсон сайхан өдрүүдийг дурсамж дүүрэн өнгөрөөлөө.