Г.Ариунбуян: Амиа алдсан алба хаагчдыг цагдаагийн байгууллагаас таниулсны дараа ар гэрт нь албан ёсоор мэдэгдэнэ

0

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзвар орчимд 60 тн газ тээвэрлэж явсан том оврын автомашин дэлбэрч, гал гарсан талаар бид өмнө мэдээлсэн. Уг галыг унтраах баг бүрэлдэхүүнд ажиллаж байсан 3 алба хаагч амь насаа алдсан билээ.

Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян мэдээлэл өглөө.

Тэрбээр “Урьдчилсан мэдээллээр 20 гаруй автомашин дэлбэрсэн. Мөн ОБЕГ-ын 3 алба хаагч амь насаа алдсан. Амиа алдсан алба хаагчдыг цагдаагийн байгууллагаас таниулах үйл ажиллагаа явуулсны дараа ар гэрт нь албан ёсоор мэдэгдэж, уулзана” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *