ЦЕГ: Өсвөр насныхныг уруу татсан, зүй бус цахим хуудсуудыг хаана
Цагдаагийн ерөнхий газраас сэрэмжлүүлэг зөвлөмж мэдээллийг өглөө. Тодруулбал, өсвөр насныханд цахим хуудсаар дамжуулан нөлөөлж, бие, сэтгэлзүйд нь хор хохирол учруулж болзошгүй нээлттэй, хаалттай хуудас олон байгааг анхааруулж, тус бүлэгт нэгдэхгүй байхыг анхаарууллаа. Учир нь зүй бүс үг хэллэг, үйлдэлтэй бичлэг, нийтлэл зэрэг нь бага насныханд нөлөөлж, амиа хорлож болзошгүй эрсдэл үүсгэж байгаа аж.
Цагдаагийн байгууллагаас зүй бус цахим хаяг, группийг хаалгах чиглэлээр Харилцаа холбооны зохицуулах газар зэрэг хариуцсан байгууллагад хандаж, хамтран ажиллаж, шалгаж байгаа боловч шинээр олон групп нээгдэж байгаа гэв.
Зүй бус цахим хуудсууд нь хүүхдийн сонирхол татах групп нээж, анимэ мэт энгийн бичлэг оруулж хандалтаа өсгөж байгаад сүүлд нь хүчирхийлэл агуулсан мэдээлэл оруулдаг байна. Хил хязгааргүй цахим орчинд эцэг эхчүүд хүүхдийн цахим хэрэглээнд хяналт тавих, эрсдэлээс сэргийлэх нь хамгийн чухал байгааг анхааруулж байна.