Г.АРИУНБУЯН: Газ тээвэрлэж явсан автомашин хий эргэж хөдөлгөөний зай анзаарахгүйгээр суудлын автомашинтай мөргөлдөж дэлбэрэлт үүссэн

0

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Дүнжингаравын уулзварт 60 тонн газ тээвэрлэж явсан автомашин осолдож, гал гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл энэ талаар Онцгой байдлын газраас мэдээлэл өглөө.

             Энэ үеэр Онцгой байдлын газрын дарга Г.Ариунбуян “Галын шалтгааныг урьдчилсан байдлаар дүгнэж үзэхэд газ тээвэрлэж явсан автомашин тойрог дээр хөдөлгөөн үйлдэж байх явцдаа хөдөлгөөний зай анзаарахгүйгээр давхар хий эргэж, суудлын автомашнтай мөргөлдсөний улмаас дэлбэрэлт үүссэн. Энэ ажиллагаанд цагдаагийн байгууллага, эмнэлэг, УСУГ, дулаан хангамжийн байгууллагууд зэрэг 600 гаруй алба хаагч, 100 техник хэрэгсэлтэйгээр Онцгой байдлын алба хаагчид  гаруй ажиллалаа. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж Монгол Улсын шадар сайд, Улсын Онцгой комисс нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахын зэрэгцээ тухайн галын шатлагад өртөж байсан иргэдийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулсан. Түймэрт өртсөн орон сууцад байрлаж байсан 40 иргэн, үүнээс 23 том хүн, 17 хүүхэд Баянзүрх дүүргийн 13 хороонд байрлалтай Күүпер зочид буудалд нүүлгэн шилжүүлж, аюулгүй байдлын хангасан. Нийгмийн хамгааллын яамнаас тухайн иргэдийн амжиргааг дэмжих, буцалтгүй тусламж дэмжлэг үзүүлэх чиглэлээр холбогдох арга хэмжээг авч байна. Урьдчилсан байдлаар тухайн түймэрт гурван хүн амиа алдаж,  Түлэнхийн төвд 10, Цэргийн төв эмнэлгийн хордлогын тасагт нэг, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд гурван хүүхэд хүргэгдэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 30 автомашин шатсан” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *