Онцгой байдлын алба хаагчид 300 гаруй сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ

0

Сар шинийн баярын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд ахуйн гал түймрийн 2, аврах ажиллагааны 2 удаагийн дуудлагаар алба хаагчид үүрэг гүйцэтгэж, утаажилтын бүсээс 41 иргэнийг гаргаж, 300 гаруй сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.

Багануур дүүрэгт автомашин цасанд сууж эвдэрсэн, шатахуун дууссан гэсэн 2 дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид шуурхай ажиллаж хоёр автомашиныг татан гаргаж 7 том хүн, 5 хүүхдийг аварч, иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажилласан байна.

Иймд иргэдэд гал түймрийн аюул болон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
– Яндангийн цонолт, халалтаас урьдчилан сэргийлэх,
– Цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байх,
– Үнс нурмаа ил задгай асгахгүй байх,
– Зул, хүж асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж хяналтгүй орхихгүй байх,
– Шингэрүүлсэн хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлах,
– Галтай зүйл хог хаягдлыг хогийн суваг, хогийн ил цэгт хаяхгүй байх,
– Холын замд шөнө оройн цагаар гарахгүй байх, техникийн бүрэн бүтэн байдлыг хангах,
– Баталгаат зам гүүрээр зорчих, зам товчлон гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байх
– Дулаан хувцас, шатахууны нөөцтэй явахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулав.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *