Б.Жаргалсайхан: Энэ чинь хамгийн жигшүүртэй үйлдэл байна шүү

0

Газ тээвэрлэж явсан машин дэлбэрч их хэмжээний хохирол учраад байна. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Б. Жаргалсайхан байр сууриа илэрхийлжээ.
“Гэнэт тохиосон гамшгийг өлгөж авч улс төржүүлээд байгаа нам дагасан цүнхчид ээ!
Та нар хаана ямар уй гашуу болох нь уу гээд отоод хүлээж
байдаг зовлонгоор хооллогсод уу!
Эрдэнэт хүмүүсийн алтан амь эрсдэж олон айлын өмч хөрөнгө сүйдчихэж.
Хамгийн багадаа 30 машин шатаж, 60 өрх дүн өвлөөр орон гэргүй болчихож. Хэдэн зуун хүн унтлагынхаа хувцастай түр орогнох газар байрлаж байна.
Яаж хурдан хугацаанд энэ хохирлыг багасгаж цаашдаа стандарт гэдэг зүйлийг мөрдүүлэх үү гэдэг дээр дээр дооргүй бужигнаж байх шиг байна. 30 жилийн хугацаанд авлигачдын бүтээсэн хотын бодит байгаа байдлыг өнөөдөр албан тушаал авсан нэгэнрүүгээ чихээд, тэрэнд хариуцлага хүлээлгээд
Шийдэгдэх үү…
Наад Оюун-Эрдэнэ, Нямбаатар хоёр чинь газын систчерлүү шүдэнз зурж шидээд зугтаачихсан юм уу!
Та нар хумүүсийн зовлонг ашиглаж олон нийтийн сүлжээнд улс төржүүлж эзнээсээ оноо авдаг байж болно.
Энэ чинь хамгийн жигшүүртэй үйлдэл байна шүү хүн чанаргүй хогийн бандаашнууд аа!
Эхлээд энэ гэнэтийн гамшгийн ард гарчихаад улс төржицгөө!
Тэртээ тэргүй сонгууль босгоны цаана хүлээж байна!” гэжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *