Шилэн ажиллагааны хүрээнд төрийн мэдээллийг ил болгосноор иргэд хяналт тавьдаг боллоо

0

Засгийн газраас зарласан “5Ш” ажиллагааны нэг болох “Шилэн” ажиллагааны хүрээнд 975 мянган мөр өгөгдөл, мэдээллийг ил болгосон нь үр дүнгээ өгчээ.

Засгийн газрын 21 тусгай сангийн мэдээлэл, нийслэл, дүүрэг, яамдын газар олголт, тусгай хамгаалалтын газрын газар олголтын мэдээлэл, тендерийн мэдээллийг ил болгосон нь олон нийтийн анхаарлыг татсан юм. Тухайлбал, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Боловсролын зээлийн сан зэрэг тусгай сангуудаас зээл авсан зээлдэгчдийн мэдээллийг ил болгосноор нийт 40 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдсөн үр дүн гарсан байна. Шилэн ажиллагааны хүрээнд гаргасан мэдээллийг иргэд, иргэний нийгмийн байгууллага, сэтгүүлчид ашиглаж, мэдээлэл боловсруулах, шүгэл үлээх боломж бий болсон гэж Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал онцолж байна.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал:

-Шилэн ажиллагааны үр дүнд мэдээлэл нээлттэй болсноор хуулийн байгууллага мэдээлэл дээр үндэслэн үйл ажиллагаа явуулах, албан тушаалтнуудын харилцан хамаарал, зөрчил, гэмт хэрэг байж болзошгүй асуудлыг хянан шалгах боломж бүрдэж байна гэв.

Дэлгэрэнгүй мэдээллийг видёо контентоос үзнэ үү. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *