Осолд буруутай нь тогтоогдвол”Дашваанжил газ” ХХК бүх хариуцлагыг хүлээнэ

0

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг
дэвсгэр, Дүнжингарав орчимд гарсан зам тээврийн осол, уг ослоос үйдэлтэй томоохон обьектын гал түймэр гарч, гурван хүний амь нас эрсдэн, 15 хүн түлэгдэж гэмтээд байгаа билээ.
Энэхүү гамшигт хүргэсэн зам тээврийн осолд буруутай
этгээдийг одоогоор тогтоож амжаагүй байгаа. Түүнчлэн,
“Дашваанжил газ” ХХК-ийн эзэмшлийн том оврын автомашин осол гарсан замаар зорчих ёстой байсан эсэх нь ч одоогоор тодорхой болоогүй.
Жолооч авто осолд буруутай нь тогтоогдвол бүх хариуцлагыг “Дашваанжил газ” ХХК хүлээнэ гэж албаны эх сурвалжууд хэлж байна.
Ослын талаар эргэн сануулахад, -2023 оны нэгдүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнийн
01.04 цагийн үед БЗД-ийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дүнжингарав худалдааны төвийн уулзвар дээр “Дашваанжил газ” компанийн эзэмшлийн, 60 тонн хийн түлш ачиж явсан машин авто ослын улмаас шатсан.
-Хэргийн газар Онцгой байдлын алба хаагчид ирж, галыг
унтрааж байх үед уг 60 тоннын багтаамжтай ёмкость дэлбэрч, гал хажуу талын 60 айлын орон сууц руу халджээ. Улмаас шатаж эхэлсэн орон сууцнаас оршин суугдыг нүүлгэн шилжүүлэх ажлыг яаралтай зохион байгуулсан.
-Дэлбэрэлтийн үеэр “Интернэйшнл скүүл” сургуулийн хашаанд байсан суудлын автомашин шатжээ. Нийт ойр орчимд нь байсан 20 машин шатсан гэж буй.
-60 тоннын ёмкость дэлбэрэхдээ анх байсан газраасаа 40
метр хол зайд шидэгдсэн. Энэ үеэр галыг унтраахаар ажиллаж байсан Онцгой байдлын гурван алба хаагч шидэгдсэн ёмкостьд өртөж, амь насаа алджээ.
-Мон 15 иргэн Түлэнхийн төвд хүргэгдэн, эмчлүүлж байгаа
аж. Тэдний тавынх нь биеийн байдал маш хүнд байгаа гэсэн мэдээллийг Түлэнхийн төвөөс өгсөн.
-Нүүлгэн шилжүүлсэн иргэдийг ойролцоох зочид буудлуудад байрлуулах, хоол унд, шаардлагатай бусад зүйлсээр хангаж байгаа.

-Цагдаагийн бие бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэгийг
нарийвчлан хийж байна.
-Ослын газар Онцгой байдлын Аврах гал унтраах ангийн 120 алба хаагч 25 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж, галын тархалтыг зогсоосон.
-Осол гарсны дараа газ тээвэрлэж явсан автомашины жолооч машинаасаа бууж, машинаа тойрч, хий алдаж байгаа эсэхийг шалгасан дүрс буужээ. Буруутныг тогтоох ажил явагдаж байна.
-Газ тээвэрлэж явсан автомашин стандартын шаардлага
хангаж байсан уу, явах ёстой замаараа явж байсан уу зэргийг мэргэжлийн байгууллагууд тогтоохоор ажиллаж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *