Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байгалийн хий тээвэрлэж явсан хүнд даацын автомашин суудлын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, ослын улмаас томоохон хэмжээний дэлбэрэлт болж, үүрэг гүйцэтгэж байсан гурван алба хаагчийн эрдэнэт амь эрсдэж, нийслэл Улаанбаатар хот төдийгүй Монгол Улсын хэмжээнд нөхөж баршгүй гарз тохиолоо.

Эх орон, ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө алтан амиа үл хайрлан амь эрсэдсэн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн гал сөнөөгч, ахлагч Даваажавын Барсүрэн, ахлах ахлагч Ширнэнгийн Амгаланбаяр, ахлагч Эрдэнэдаваагийн Түвшинтөр нарын эцэг эх, гэр бүл, үр хүүхдүүд, төрөл төрөгсөд, мөрдөс нэгт хамт олонд нийслэлийн удирдлагууд хийгээд нийслэлийн иргэдийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.

Гамшиг, ослоос ард иргэдээ авран хамгаалах ариун үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, өргөсөн тангарагтаа чин үнэнчээр зүтгэсэн Онцгой байдлын алба хаагчдын баатарлаг үйл хэргийг монголчууд бид бүхэн үеийн үед дурсан санах болно. 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *