“Дүнжингарав”-ын уулзварт осол гаргасан жолоочийг цагдан хорьж, тэднээс шинжилгээ авчээ
Өнгөрөгч шөнө /2024.01.23-24/ Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Дүнжингарав”-ын уулзварт газ тээвэрлэж явсан том оврын автомашин Patrol маркийн машинтай мөргөлдсөний улмаас гал гарч, дэлбэрэлт болсон.
Үүний улмаас орон сууцны барилга, 28 тээврийн хэрэгсэл галд шатаж, олон хүн, хүүхэд галын улмаас эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлж, зарим иргэдийн биеийн байдал маш хүнд байна. Мөн галын нөхцөл байдал дээр ажиллаж байгаад амиа алдсан Онцгой байдлын гурван алба хаагчдад олон нийт эмгэнэл илэрхийлсээр байна.
Тэгвэл “Дашваанжил” компанийн газыг тээвэрлэж явсан автомашины жолооч болоод Patrol маркийн машины жолооч нарыг хууль сахиулах байгууллагаас тогтоон, ШШГЕГ-ын харьяа Хорих 461 дүгээр ангид саатуулсан гэх мэдээлэл байна. Мөн тэднээс архи, согтууруулах унаа хэрэглэсэн эсэхийг драгер ашиглан шалгахад илрээгүй ба үргэлжлүүлээд тэднийг сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг нь тогтоохоор цуснаас нь шинжилгээ аваад байж магадгүй байна. Учир нь тэд сэтгэцэд нөлөөлөх өөр бодис хэрэглэсэн эсэх нь цусны шинжилгээгээр тодорхой болох юм.