Их сургуулиуд цагаан сарын хичээлийг цахимд шилжүүлнэ

0

Цагаан сарын баяр болоход хоёр долоо хоногийн хугацаа үлдээд буй. Энэ жилийн хувьд шинийн 1-3-ний бүх нийтийн амралтын өдөр Бямба, Ням, Даваа гаригт таарч байна. Орон нутгийн оюутнуудад энэ нь хүндрэлтэй байгааг уламжилж их, дээд сургуулийн захиргаанаас дотоод зохицуулалт хийж эхэлжээ. Тодруулбал, одоогоор Монгол Улсын Их сургууль цагаан сарын өдрүүдийн хичээлийг цахимд шилжүүлэх шийдвэр гаргасан байна.

Улсын бусад их сургуулиудтай холбогдоход дотоод зохицуулалт хийх бол ирэх долоо хоногоос оюутнуудын саналд тулгуурлаж шийдвэрлэнэ гэх хариултыг өглөө.

МУИС-ийн захирггаа, 2024 оны хоёрдугаар сарын 02-12-ны өдрийн лекц, семинарын хичээлийг цахимаар (Microsoft Teams) орохоор болсон. Дээр дурдсан өдрүүдийн лабораторийн зарим хичээлийг 2-4 дүгээр сарын Бямба гаригуудад тодорхой хуваарийн дагуу танхимаар нөхөж орно. Хичээл 2024 оны хоёрдугаар сарын 13-ны өдрөөс танхимаар хэвийн хичээллэнэ. Лабораторийн хичээлийн нөхөх хуваарийг жич оруулна гэсэн юм.

Харин МУБИС, АШУИС, ХААИС, ШУТИС одоогоор цагаан сарын өдрүүдийн хичээлийг цахим шилжүүлэх шийдвэр гаргаагүй байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *