Ээлжит бус чуулганаар Нийслэлийн газар олголттой холбоотой асуудлаар нээлттэй сонсгол явуулах Түр хороог байгуулах чиглэл өгчээ
Сүүлийн үед замбараагүй газар олголттой асуудал иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Тиймээс өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар нийслэлийн газар олголттой холбоотой асуудлаар нээлттэй сонсгол явуулах асуудлыг хэлэлцжээ. Ингэхдээ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт нийслэлийн газар олголттой холбоотой асуудлаар нээлттэй нийтийн сонсгол явуулах, УИХ-д яаралтай хандаж бичиг гаргаж, сонсгол явуулах үүрэг чиглэлийг өгсөн байна.
Тодруулбал, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр түр хороо байгуулах асуудлыг УИХ-ын даргад хүргүүлэх бөгөөд ээлжит бус чуулганаар яаралтай байгуулах үүргийн Ерөнхий сайд өгчээ.
Сануулахад, Ээлжит бус чуулган ирэх хоёрдугаар сарын 5-нд товлогдоод байгаа билээ.