Дэлбэрэлт, түймрийн утааны ХОРДЛОГЫН ҮЕД КОФЕ УУХААС ТАТГАЛЗААРАЙ

0

ДЭЛБЭРЭЛТ БОЛОН ГАЛ ТҮЙМРИЙН ҮЕД УТААНЫ ХОРДЛОГООС ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ?

УБ хотын агаарт үл мэдэгдэх хий үнэртэж байгаа тул ямартаа ч дор бүрнээ урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахад илүүдэхгүй. Ямар нэгэн дэлбэрэлт, гал түймэр, олон төрлийн хийн холимгоор амьсгалах үед цус руу нэвчин, эд эсийг гэмтээх аюултай, ялангуяа юу нь мэдэгдэхгүй хийнүүд.

Тэгвэл Химийн боловсролын төвөөс дэлбэрэлт болон их хэмжээний түймрийн үед авах шалгарсан аргуудыг хэрэглэж эрсдэлийг бууруулахыг зөвлөж байна.

  1. Ус болон халуун бүлээн шингэн, сайн уух. Кофе хэрэглэхгүй байх, ногоон цайг шингэлж уух.
  2. Витамин С 1000 мг нь хортой нэгдлийг шууд задалж, элгийг хамгаална.
  3. Цагаан гаа нь хүчтэй антиоксидант учраас исэлдэлтийг намжааж, дотор муухай оргилтыг зогсоон, тархи хамгаална.
  4. Глутатионы хэмжээг нэмэгдүүлснээр ДНХ гэмтэхээс хамгаалах тул мах, өндөг, сүү, тарвас, усан үзэм, бууцай, далайн байцаа, спирулина замаг сайн хэрэглээрэй. Брокколи нь хий, угаарын хорыг тайлах өвөрмөц үйлдэлтэй.
  5. Хамар, залгиураа давс, содтой усаар зайлна.
  6. Амаа суллан арааны шүлсээ асгаруулах нь хордлого тайлах физиологийн сайн арга. Энэ шүлсэнд өөрөө өөрийгөө эмчлэх бодисууд их байдаг.
  7. Дасгал хийхийн оронд бясалгаж байгаа юм шиг удаан тайвнаар амьсгалын тоог удаашруулах замаар эд эрхтэнд очих хортой нэгдлийн концентрацыг багасгадаг.
  8. Хамгаалах хэрэгслээ зүүгээрэй. Ялангуяа хүүхдүүддээ анхаарал халамж тавиарай эцэг эхчүүд, багш нараа

Гойд үнэргүй ч онцгой хортой хий ч байдаг, үнэртэй хэрнээ гайгүй ч байж бас болно.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *