Циркийн хажууд 35 давхар барилга барихаар төлөвлөжээ

0

Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны нутагт байршилтай “Аса” циркийн барилгыг нурааж олон давхар орон сууц, оффис барих гэж буй талаар цахим орчинд мэдээлэл тарсан. 

Энэ талаар Нийслэлийн засаг даргын хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад “Хамгийн сүүлд 2022 онд зураг төслийг шинэчлэн боловсруулсан хувилбарт өөрчлөлт ороогүй” гэж тайлбар өгөв.

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар (НЗДТГ)-ын 2017 оны тогтоолоор циркийн ойр орчмын 0.7993 га болон 1.3212 га газрыг “Рояалплаза” ХХК-д олгосон. 

Улмаар 2022 оны арванхоёрдугаар сард Циркийн барилгад их засвар хийх, өргөтгөх хүсэлт ирүүлснийг 13 хоногийн дараа хүлээн авч шинээр 3,000 хүн хүлээн авах хүчин чадалтай, зоорьтой, хоёр давхар барилга төлөвлөгдсөн бөгөөд өргөтгөлийн хэсэг нь үндсэн барилгын хийц, бүтээцэд нөлөөлөхгүй байх зураг төслийг баталсан.  

зураг

Эх сурвалж: НЗДТГ

Өнгөрсөн оны тавдугаар сард Засгийн газраас циркийн байрыг зориулалтын дагуу ашиглах үүрэг өгсөн юм.

Харин Үндэсний хөрөнгө оруулалтын банкны өмчлөлд байдаг циркийн урд талын газар буюу одоогоор “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” байршиж буй хэсэгт 35 давхар худалдаа, нийтийн үйлчилгээний цогцолбор баригдахаар төлөвлөгджээ. Энэ талаар Хот Байгуулалт, Хөгжлийн Газар (ХБХГ) -ын албан ёсны цахим хуудаснаас үзэж болно.

зураг

Эх сурвалж: ХБХГ

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *