Хойд бүсийн хөгжлийг Орхон, Булган, Хөвсгөл аймагт тулгуурлан хийнэ
Монголын эдийн засгийн чуулган – “ Бүсийн хөгжил” форум болж байна. Форумаар Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын болон холбогдох хууль тогтоомжид орох төслийн талаар танилцуулж, засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн болон холбогдох байгууллагын саналыг тусган хэлэлцүүллээ.
Монгол Улс 2001 онд бүсчилсэн хөгжлийн бодлого боловсруулахдаа дөрвөн бүсэд хувааж байсан бол энэ удаад говь, хангай, зүүн, баруун, төв, хойд гэж зургаан бүсэд хуваажээ.
Хойд бүсийн тэргүүлэх чиглэл:
– Орхон аймаг – Хүнд аж үйлдвэрийн цогцолбор
– Ухаалаг хөдөө аж ахуй – Булган
– Хөвсгөл аймаг – Аялал жуулчлалын бүс
– Орхон аймаг – Хөдөө аж ахуйн нөөцөд түшиглэсэн хөнгөн үйлдвэр хөгжүүлэх Тэргүүлэх чиглэл барьж ажиллана.
Бүсчилсэн форумд аймаг, нийслэлийн холбогдох төрийн албан хаагч, орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн удирдлагууд, нутгийн өөрөө удирдах байгууллага, улс төрийн нам, эвсэл, мэргэжлийн холбоод, иргэний нийгэм, хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл оролцлоо.