Монгол Улсын ядуурлын түвшинг танилцуулна
Монгол Улсын ядуурлын түвшний судалгааг өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос танилцуулах аж.
Монгол Улс гурван жил тутам Дэлхийн банктай хамтран нийт хүн амын дунд дахь ядуурлын дүр төрхийг танилцуудаг. Хамгийн сүүлд 2020 онд ядуурлын дүр төрхийг танилцуулж байсан бөгөөд 2018 оны өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаанд үндэслэн ядуурлын түвшинг зарласан. 2018 онд Монгол Улсын нийт хүн амын 28.4 хувь ядуу, хүн амын 15 хувь ядуурлын шугамаас дөнгөж дээгүүр амьдарч байгаа ба гэнэтийн хямралт үйл явдлын нөлөөгөөр ядууралд халтиран орох эрсдэлтэй гэж дүгнэсэн байдаг.
Тэгвэл өнгөрсөн таван жилийн хугацаанд Монгол Улсын хүн амын амьжиргаанд ямар өөрчлөлт гарсан, ядуурал ямар түвшинд хүрснийг өнөөдөр зарлах нь. Өнгөрсөн хугацаанд цар тахал дэгдэж, олон иргэний ажил, амьдралд олон өөрчлөлт гарсан. Түүнчлэн, гадаад дотоодын нөхцөл байдлаас шалтгаалан бараа бүтээгдэхүүний хомсдол үүсч, үнийн өсөлт эрчимжтэй явагдсан. Энэ бүгдээс хамаарч нийт хүн амын дунд ядуурлын түвшинд нэмэгдэх, цаашдаа ядуурлын шугамын дээх нь байсан өрхүүд ядууралд өртсөн байх магадлалтай гэж зарим судлаач, эдийн засагчид анхааруулсан.