Сар шинийн босгон дээр хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбараас гавьяатууд төрлөө

0

XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулан хүн амынхаа хүнсний манаанд зүтгэж буй буй хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын баялаг бүтээгчдэд төрийн одон, медаль гардууллаа.

АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:

  • “НВЦ” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Бэгзжавын Цэрэндаваа,
  • “Хос аз” ХХК-ийн захирал Намжаагийн Зоригт,
  • “ААББ” ХХК-ийн захирал Цэдэн-Ишийн Даваасүрэн,
  • “Талх чихэр” ХК-ийн талхны үйлдвэрийн дарга Чулуунцэцэгийн Энхтуяа,
  • Завхан аймгийн Тосонцэнгэлийн Мод боловсруулах комбинатын дарга асан Долгорын Банзрагч,

АЛТАНГАДАС ОДОНГООР:

  • “Тод Оймс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Батжаргалын Баяржаргал,
  • “Өгөөж Чихэр боов” ХХК-ийн Хангамжийн менежер Дуламцэрэнгийн Энхбат,
  • “Грийн групп” ХХК-ийн Ерөнхий захирал Одонгийн Наранхүү
  • “Мөөжиг Органик” ХХК-ийн Захирал Сүхбаатарын Мөнхжаргал
  • “Монгол Мэйд” нэгдлийн Гүйцэтгэх захирал Бумхүүгийн Солонго,
  • “Сор Хүнс” ХХК-ийн Үйлдвэрийн дарга Нямдаваагийн Төрбат,
  • “Гэгээ фүүдс” ХХК-ийн Үүсгэн байгуулагч, захирал Энхтайваны Сүхбаатар,
  • “Юргана Индастри” ХХК-ийн Ерөнхий технологич, үүсгэн байгуулагч Баатарын Чанцалдулам,
  • “Грийн групп”-ийн Стратеги, санхүү хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирал Лхагвасүрэнгийн Мягмаржав нарыг шагналаа.

Хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлж төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь баяр хүргэж, сар шинэдээ сайхан шинэлэхийг хүсэн ерөөе.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *