Коби Брайантын дурсгалд зориулж бүтээсэн хүрэл хөшөөг танилцууллаа

0

Лос Анжелес Лейкерс баг Коби Брайантын дурсгалд зориулсан хүрэл хөшөөг босгож, олон нийтэд танилцууллаа.

Тус үйл ажиллагаанд Мэжик Жонсон, Карим Абдул-Жаббар, Пау Газол тэргүүтэй алдартнууд оролцжээ.

Кобид зориулан гурван ширхэг хүрэл хөшөө босгох нь түүний гэргий Ванессагийн санаачилга байсан бөгөөд ийн эхний хөшөөг танилцуулж буй юм.
Jason Parkhurst-USA TODAY SportsNBA-ын таван удаагийн аварга, Лейкерсийн түүхэн дэх хамгийн өндөр оноотой тоглогч Коби Брайантын эхний хөшөөг “Crypto.com” аренагийн гадна байрлах Лейкерсийн шилдэг тамирчдын хөшөөний дэргэд босгов.

Тус хөшөөг 2006 онд Торонто Рэпторс багийн эсрэг хийсэн тоглолтдоо 81 оноо авч байсан мөчийг нь дурсан бүтээжээ. Хөшөөний сууринд нь түүний нэрийг “Black Mamba” хэмээх хочтой нь хамт сийлсэн байна. 
RONALD MARTINEZ/GETTY IMAGESЭх сурвалж: NBA

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *