АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүлжээ

0

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн баярыг тохиолдуулан монголын ард түмэнд баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлжээ. 

Мэндчилгээндээ:

“Уламжлалт цаг тооллын шинэ жил буюу Монголын “цагаан сар”-ын баяраа тэмдэглэж байгаа Та бүхэнд сайн сайхныг хүсэн ерөөе. 

АНУ, Монгол Улс нь ардчилсан дотно түншүүд бөгөөд манай хоёр улсын иргэд бат бөх нөхөрлөлийн  хэлхээ холбоотой билээ. 

Монгол болон АНУ-д төдийгүй дэлхий дахинд Сар шинийн баяраа тэмдэглэж байгаа нийт монголчуудад ирж буй луу жилдээ баяр баясал, аз хиймориор дүүрэн, амар амгалан байхын ерөөлийг дэвшүүлье! Сар шинэдээ сайхан шинэлээрэй!” гэжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *