Сайд нар хөдөө орон нутагт ажиллаж байгаа тул Засгийн газар хуралдахгүй

0

Өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан товын дагуу болох байсан. Гэвч улс оронд үүсээд буй нөхцөл байдлаас үүдэн өнөөдөр Засгийн газар хуралдахгүй гэж мэдээллээ. Учир нь, Засгийн газрын бүх гишүүд хөдөө явж орон нутагт ажиллаж байгаа юм байна.

Өнгөрсөн долоо хоногт Засгийн газар нийт хоёр удаа хуралдсан. Хоёрдугаар сарын 14-ны өдрийн ээлжит хурлаар улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Харин хоёрдугаар сарын 16-ны өдрийн ээлжит бус байдлаар зудын эрсдэлийг бууруулах, эрүүл мэндийн болон бусад тусламж үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зэрэг зардлыг Засгийн газрын нөөцөөс гаргахаар болсон. Мөн Цаг уур, орчны шинжилгээний газрын үйл ажиллагааг сайжруулах чадавхыг нэмэгдүүлэх хүрээнд цаг уурын урьдчилсан мэдээг нарийвчилж гаргадаг радарын ажиглалтын станц хоёрыг нэмж байгуулах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тус тус шийдвэрлэсэн байдаг.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *