Шатахууны хангамжийг тогтвортой байлгах талаар ОХУ, Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулна

0

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төлөөлөгчид ОХУ-ын Москва хотод ажиллах үеэрээ тус улсын Эрчим хүчний яамны удирдлагуудтай уулзлаа.Уулзалтаар ОХУ-аас Монгол Улсад нийлүүлж буй шатахууны хангамжийг тогтвортой байлгах талаар байгуулах хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэлэлцэв.Тус хэлэлцээр байгуулагдсанаар ОХУ-аас манай улсад нийлүүлж буй шатахууны экспортод тус улсаас ямар нэгэн хориг тавигдахгүй байх чухал ач холбогдолтой юм. Одоогоор талууд хэлэлцээрийн төсөл дээр харилцан санал солилцон ажиллаж байна

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *