Нүүрсний хэрэгт холбогдсон этгээд мөнгө угаах зорилгоор 5.4 тэрбум төгрөгөөр оффис худалдан авчээ

0
https://youtu.be/QAssUAsUBJ8

Нүүрсний хэрэгт сэжигтнээр татагдсан зарим иргэд үндэслэлгүйгээр хөрөнгөжих, мөнгө угаасан үйлдлүүд нь шалгалтын явцад тогтоогджээ. 

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах комиссар Б.Батбилэг:

-Төрийн өмчит компанийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан этгээд нь өөрийн найз нөхдийн хамаарал бүхий этгээдийн нэр дээр Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт оффисын зориулалт бүхий талбай 464.5 м.кв оффисыг 2.5 тэрбум төгрөгөөр, мөн оффист 530.9 м.кв талбай бүхий оффисын зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг 2.9 тэрбум төгрөгөөр худалдан авсан бөгөөд эх үүсвэрээ үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй. Мөн өөрийн хамаарал бүхий этгээдийн нэр дээр үнэт цаас бонд авсан нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих, мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтын хэмжээнд тогтоогдож байна. Тухайн оффисоо түрээслэх замаар 1 тэрбум 91 сая төгрөгийн орлого олсон болох нь тогтоогдсон. Үүнтэй холбогдуулж тус оффисын зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн байдалтай байна гэв. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *