З.Энхболд: Ч.Хүрэлбаатар өөрийнхөө өвөө шиг хөрөнгө оруулаагүй гадаад иргэдэд үнэгүй газар олгох хууль батлах гэж яваад баригдахаараа намайг гүтгэлээ

0

УИХ-д иргэнээс ирүүлсэн өргөдлийн дагуу Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн “100 жилээр гадаадын иргэнд газар эзэмшүүлэх” заалтыг дахин УИХ-аар хэлэлцэхгүй гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдсэн. Тэгвэл Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд байр сууриа илэрхийллээ. Тэрбээр,

“УИХ-ын архиваас 2013 оны “Хөрөнгө оруулалтын хуулийн” газартай холбоотой санал хураалтыг олж авлаа. 44 гишүүн оролцож 34 дэмжиж батлагджээ. 10 гишүүн кнопондоо хүрээгүй гэдэг нь эзгүй байсан байх магадлалтай. Дэмжсэн 34 гишүүний нэг нь одоогийн сайд Ч.Хүрэлбаатар. 34 гишүүний 16 нь АН, бусад нь МАН МАХН болон бусад нам эвсэл бие даагч байна. Хэд хэдэн асуулт гарна.

1. Хэрэв буруу хууль байсан бол АН-аас бусад намын 18 гишүүн яагаад дэмжив, Хүрэлбаатар өөрөө оролцоод?

2. Хэрэв энэ хууль буруу байсан бол МАН сүүлийн 8 жил засах нь яасан?

3. Хууль батлагдсанаас хойш 11 жил болоход бурууг нь ярилгүй дуугүй явав?

4. Өнөөдөр ч гэсэн “эзэмших” гэдэг үгийг хасаж болно, тэр ажлаа яагаад хийхгүй байна МАН? Намайг гадаадынханд 100 жилээр газар өгсөн гэдэг гүтгэлгийн зорилго тодорхой болсон.

Ч.Хүрэлбаатар өөрийнхөө өвөө шиг хөрөнгө оруулаагүй гадаад иргэдэд үнэгүй газар олгох хууль цагаан сарын өмнө чимээгүй батлах гэж яваад баригдахаараа УИХ дарга асан намайг ганцаараа сууж байгаад ганцаараа хууль баталдаг мэтээр гүтгэлэг явуулсан нь баригдлаа. УИХ-ын даргын кноп гишүүдтэйгээ адилхан нэг л байдаг. Ашгүй Г.Занданшатар дарга хэлэлцүүлгийг зогсоож аварлаа” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *