“2023 онд нөөцөлсөн хадлангийн өвс, хивэг, тэжээлийг экспортлохгүй”
УОК-оос зудын нөхцөл байдлын талаар мэдээлж байна. Цаг үеийн асуудлаар УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг, Мал эмнэлгийн ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Т.Тунгалаг нар мэдээлэл хийж байна.
ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг:
Засгийн газраас гурван шатны арга хэмжээ буюу улсын болон аймгийн нөөцөөс өвөлжилт хүндэрсэн сумдад хүргэх, ХХААҮЯ-аас нөөцийн тэжээлийн улаан буудайг мөсөн /150тн/ болон цагаан зудтай /75тн/ 14 аймгийн 100 гаруй сумдад хүргэнэ. Үүнээс 1430 тонн улан буудайг аймгууд татан аваад байна.
Малын хорогдол: Зудын эрсдэл өндөр байгаа аймгуудад 2,1 сая тоо толгой зүй бусаар хорогдсон. Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Төв, Архангай аймгуудад малын хорогдол өндөр байна. Цаашдаа малаа их хэмжээгээр алдсан малчдад улсаас малжуулах болон дараагийн шатны арга хэмжээг авна.
Дотоодын нөхцөл байдал хүндрэх нь тодорхой болсон учир 2023 оны хадлангийн өвсөө гадагшаа гаргахгүй дотооддоо хэрэглэхээр болж байна. Мөн хивэг тэжээлийг экспортлохгүй. Өнгөрсөн жилийн хугацаанд 6,3 сая орчим малыг экспортод гаргасан буюу 80,2 мянган тонн байсан нь 2021 оныхтой харьцуулахад 4-5 дахин өссөн үзүүлэлт. Энэ нь экспортын квотыг цуцалж, тавих шаардлагыг бууруулсантай холбоотой юм. Цагаан сарыг хүртэл экспорт зогсоогүй буюу цаашлаад “Хонь” хөтөлбөрийг хэрэгжүүлж тодорхой хэмжээний амжилттай буюу 420 мянган толгойг экспортолсон.
Цас зудын байдал хүндрэхэд малын сэг зэмийг стандартын дагуу тодорхой цэгүүдэд устгахаар төлөвлөж байна. 1-2 саруудад аймгуудад энэ талаар чиглэл өгсөн. Өөрөөр хэлбэл устгалын цэгүүдийг 2-3 дахин нэмэгдүүлж 1336 цэгтэй болгож, 2.3 сая орчим сэг зэмийг устгах шаардлага гарч байна.